| |
|
"Зах зээл үргэлж тодорхойгүй байдаг. Ашиг тодорхой зүйлийг хямдруулж авах болон гэнэтийн зүйл дээр бооцоо тавьснаар ирдэг." - Жорж Сорос | | ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
 | МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 52,743.27 нэгжид хүрч 2.16 хувийн уналттай хаагдлаа.
- Монгол улсаас анхлан 2007 онд олон улсын зах зээл дээр бонд гаргаж эх үүсвэр татаж байсан Худалдаа хөгжлийн банк 2024 оны 12 сард олон улсын зах зээл дээрээс 200.0 сая ам.долларын бонд босгосон ба уг бондын хэмжээг өнгөрсөн Баасан гарагт дахин 100.0 сая ам.долларын нэмэгдүүлж нийт 300.0 сая ам.долларын эх үүсвэрийг сүүлийн 2 сарын хугацаанд амжилттай татан төвлөрүүлсэн байна. Шинэ бондын төлбөр тооцоо 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хийгдэх ба бондын купон 8.5 хувь ба анхдагч зах зээлийн өгөөж 9.0 хувь байгаа бол түүний ханш нь 98.711 дээр тогтож байгаа юм. Цаашид 2027 он дуустал жил бүрийн 6 болон 12 сард уг бондын купон хөрөнгө оруулагчдад төлөгдөж бондын үндсэн хугацаа 2027 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дуусах юм.
- Монгол улсын инфляцын түвшин 2025 оны 1-р сарын байдлаар жилийн өмнөх үеэс 9.6 хувь өссөн үзүүлэлттэй байна.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын хувьцааны зах зээлийн голлох индексүүд өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Зах зээл Даваа гарагт Ерөнхийлөгчийн өдрийг тохиолдуулан амарсан. Геополитик болон улс хоорондын тарифын эрсдэл зах зээлийн анхаарлын төвд байлаа. Тодруулбал, Ерөнхийлөгч Дональд Трампын ОХУ-Украин хоорондын дайныг зогсоох оролдлого болон АНУ-ын автомашин, эм, модон материалд нэмэлт татвар ногдуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн нь зах зээлийн анхаарлыг татлаа. S&P 500 индекс болон NASDAQ индекс тус тус өнгөрөгч 7 хоногт 2.51 хувийн уналттай хаагдлаа.
- АНУ-ын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх S&P Global Composite PMI 2025 оны 2-р сард 50.4 гарлаа. Энэ нь сүүлийн 17 сарын хамгийн доод үзүүлэлт болж байна. Үйлчилгээний салбарын PMI үзүүлэлт 49.7-д хүрч буурсан буюу мөн сүүлийн 2 жил гаруй хугацааны хамгийн доод үзүүлэлттэй гарлаа.
- Мичиганы их сургуулиас мэдээллэдэг 2025 оны 2-р сарын хэрэглэгчийн сэтгэл ханамжийн индекс 64.7 буюу өмнөх үзүүлэлтээсээ 10 хувь орчимоор бууралттай гарлаа. Улс хоорондын шинэчилсэн тарифын бодлогын эрсдэлд үүнд голлон нөлөөлжээ.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- ОХУ, Украины дайн дуусах найдвар болон АНУ-ын худалдааны бодлогын мэдээнүүдтэй холбоотойгоор Европын хувьцааны зах зээлийн голлох индексүүд холимог өгөөжтэй байлаа. Тодруулбал, FTSE 100 индекс 0.84 хувь буурсан бол STOXX Europe 600 индекс 0.26 хувийн өсөлттэй хаагдлаа.
- Их Британийн 2025 оны 1-р сарын инфляцын түвшин 2.5 хувиас 3.0 хувьд хүрч өссөн үзүүлэлттэй гарлаа. Тээвэрлэлтийн зардал, хоол хүнсний үнэ болон шингэн хүнсний үнэ тус тус өндөрөөр өссөн нь инфляцын түвшин өсөхөд нөлөөлжээ. Хүнс болон эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон инфляцын түвшин 3.2 хувиас 3.7 хувьд хүрч өслөө.
- Урамшуулал цалинг хасаж тооцсон дундаж цалин 2024 оны 12-р сард жилийн өмнөх үеэс 5.9 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Ажилгүйдлийн түвшин тогтвортой буюу 4.4 хувь гарлаа.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинэчилсэн тарифын бодлогын эрсдэлтэй холбоотойгоор Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 0.95 хувь, TOPIX индекс 0.82 хувийн тус тус уналттай байлаа.
- Японы улсын 2025 оны 1-р сарын инфляцын түвшин жилийн мөн үеэс 3.2 хувиар өссөн үзүүлттэй гарлаа. 2024 оны 12-р сарын 3.0 хувь байсантай харьцуулахад инфляцын түвшин өсөлттэй байна. Япон улсын эдийн засаг 2024 ны 4-р улиралп жилийн өмнөх үеэс 2.8 хувь, улирлын өмнөх үеэс 0.7 хувь тус тус өссөн үзүүлэлттэй гарлаа.
- Японы төв банк 2025 оны 2-р хагас жилээс эхлэн бодлогын хүүгээ өсгөж эхлэх төлөвтэй гэсэн ерөнхий таамаг шинжээчдийн дунд давамгайлж байна. Япон улсын Засгийн газрын бондын өгөөж 2009 оноос хойших хамгийн дээд түвшинд байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын дунд төв банк бодлогын хүүг хүлээгдэж байгаагаас хурдан өсгөж магадгүй гэсэн итгэл өндөр байгаагийн дохио болж байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Технологийн том компаниудын ашигт ажиллагаа сайн гарсны үүднээс тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.97 хувь, CSI 300 индекс 1.00 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- Хиймэл оюун ухааны стартап DeepSeek, Alibaba болон бусад БНХАУ-ын технологийн компаниудын ашигт ажиллагааны сайн үзүүлэлтүүд нь хөрөнгө оруулагчдын БНХАУ-д хөрөнгө оруулах сонирхлыг ихээр татаж эхэллээ. Мөн Ерөнхийлөгч Си Жиньпинг нь технологийн салбарын манлайлагчидтай өндөр түвшний уулзалт зохион байгуулсан ба энэ нь Засгийн газраас хувийн хэвшлийн технологийн компаниудыг илүү дэмжих хандлагыг илтгэж, хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлж байна.
- АНУ-БНХАУ хооронд ирээдүйд худалдааны дайны үүсвэл үл хөдлөх болон дотоод эрэлт сул байгаа БНХАУ-д илүү хохиролтой байх төлөвтэй байна. Бодлого тодорхойлогчдын зүгээс тус эрсдэлээс сэргийлэн хувийн хэвшил тэр дундаа технологийн компаниудыг дэмжиж байна.
|
|
|
| БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ |
Харилцагч та дараах бондууд болон АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой. |  |
Дэлгэрэнгүй |
| ОНЦЛОХ МЭДЭЭ |
Монгол улсаас анхлан 2007 онд олон улсын зах зээл дээр бонд гаргаж эх үүсвэр татаж байсан Худалдаа хөгжлийн банк 2024 оны 12 сард олон улсын зах зээл дээрээс 200.0 сая ам.долларын бонд босгосон ба уг бондын хэмжээг өнгөрсөн Баасан гарагт дахин 100.0 сая ам.долларын нэмэгдүүлж нийт 300.0 сая ам.долларын эх үүсвэрийг сүүлийн 2 сарын хугацаанд амжилттай татан төвлөрүүлсэн байна.
Шинэ бондын төлбөр тооцоо 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хийгдэх ба бондын купон 8.5 хувь дээр тогтож байгаа юм. Цаашид 2027 он дуустал жил бүрийн 6 болон 12 сард уг бондын купон хөрөнгө оруулагчдад төлөгдөж бондын үндсэн хугацаа 2027 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дуусах юм.
Харилцагч, хөрөнгө оруулагч та бүхэн уг бондын талаар мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
|  |
| МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ |
 |
“АПУ” ХК 2024 ОНЫ ТАЙЛАН 2025.02.20
Монголын хөрөнгийн биржийн I-р ангилалд бүртгэлтэй АПУ ХК /APU/ 2024 оны жилийн эцсийн тайлангаа танилцууллаа.
Тус компани нь 2024 оны тайлант жилд 1,332.68 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь жилийн өмнөх мөн үеэс 20.6 хувь, 192.95 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 53.3 хувь тус тус өссөн үзүүлэлт боллоо.
| | "ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК 2024 ОНЫ ТАТВАРЫН ДАРААХ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА 2025.02.11
"Тэнгэр даатгал" ХХК нь Компанийн тухай хуулийн 46.1, 46.5, 46.6 дугаар зүйл компнийн дүрмийн 7.4.12 дугаар зүйлийг тус тус үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №BR25/003 тогтоолоор 2024 оны татварын дараах цэвэр ашиг 7.1 тэрбум төгрөгөөс нэгж хувьцаанд 67.12 (жаран долоон төгрөг арван хоёр мөнгө) төгрөгөөр тооцон, нийт 4,027,200,000.0 (дөрвөн тэрбум хорин долоон сая хоёр зуун мянга) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон хуваарилахаа мэдэгдлээ.
Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2025 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Дэлгэрэнгүй |
|
|
|
Товхимлыг бэлтгэсэн: С. Зоригт /Дилер/
Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
| 2024 © "Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19 +976 7010-0261 | |
|
|
|
|